Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлыг цахим хэлбэрээр хүлээн авдаг боллоо. Цахимаар өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын хаяг, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо зэргийг тодорхой бичих, дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичгийг үнэн зөв явуулах шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Өргөдөл, гомдлыг ийн цахим хэлбэрээр авснаар иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхээс гадна цаг зав, зардал хэмнэх юм. Та цахим хэлбэрээр өргөдөл, гомдол илгээхдээ манай байгууллагын цахим хуудсанд хандаж /www.immigration.gov.mn/ Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргах гэсэн баннер дээр дарж нэвтэрнэ үү.
http://immigration.gov.mn/new/?page_id=3319
Өргөдөл, гомдолтой холбоотой асуудлаар 976-9804-0039 утсанд хандана уу
Зөвлөлгөө мэдээллийн төв 1900-1882