Бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг “Хаан” банк, олимпийн аварга Н.Түвшинбаярын “Түвшин” групп ивээн тэтгэхээр болжээ. Тус тэмцээнд аймгийн арслангаас дээш цолтой, Монголын үндэсний бөхийн холбооноос эрэмбэлэгдсэн бөхчүүд оролцох юм. Тоглолтын үед талбайд заавал хоёр улсын цолтон байх ёстойг зохион байгуулагчид онцоллоо. Энэ сарын 12, 13-нд Спортын төв ордонд болох тэмцээнд өрсөлдөх багууд 10 тогпогч, нэг дасгалжуулагчтай байхаар журмандаа заажээ. Нийт таван сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд урьдчилсан байдлаар 21 аймгийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.
Т.Энхэлээ