Он гарсаар улсын хэмжээнд 4134 удаагийн объектын гал түймэр Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Түймрийн дуудлагын дагуу аврагчид 423 иргэнийг авран хамгаалсан бөгөөд 35 иргэн түлэгдэж гэмтэн, 51 хүн нас барсан харамсалтай тоог ОБЕГ-аас гаргажээ.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор дутуу унтраасан үнс нурамнаас үүдэлтэй гал түймэр нэмэгдсэнийг мөн онцоллоо.
Тиймээс үнс нурмаа ил задгай хаяхгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр орхихгүй, цоожлон үлдээхгүй, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.