Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/311 дүгээр тушаалаар томилсон ажлын хэсэг Булган аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон Булган, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бэлэн байдлын үзлэг, шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулав.
Аймгийн Онцгой байдлын газар 2013 онд 52 удаа, 2014 онд 71 удаа, 2015 онд 112 удаа нийт 235 удаагийн Гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 365 хүний амь нас аварч, 987.4 сая төгрөг эд хөрөнгө хамгаалж 75.9 сая төгрөг хөрөнгө зарцуулжээ.
Булган аймгийн сумдын 60 хувь буюу 9 сум, аймгийн гамшгаас хамгаалах 14 алба, 31 мэргэжлийн ангийг үзлэгт хамруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг үнэлэхэд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум “Дүүрэн хангалттай”, Баяннуур, Бугат, Гурванбулаг, Орхон сумд “Хангалттай” үнэлгээ авч, аймгийн ерөнхий дүн “ Дүүрэн Хангалттай” гэж үнэлэгдэв.