Баян-Өлгий аймгийн прокурорын газрын конторын шинэ барилгыг ашиглалтанд хүлээн авах ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Тус барилга нь 432м2 талбай бүхий гурван давхар, прокурор, ажилтнуудын ажиллах нөхцөл боломж, тав тухыг бүрэн хангасан өрөө тасалгаатай, 5 айлын орон сууцтай баригдсан бөгөөд гүйцэтгэлийн ажлыг “Ховдын Тулга” ХХК чанарын сайн үнэлгээтэйгээр барьж, улсын комисст хүлээлгэж өглөө.
Конторын шинэ барилгын нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын газраас, Авто гражийн дарга Н.Одон, барилгын инженер Э.Өсөхжаргал зураг төсвийн инженер, зохиогч Г.Дуламсүрэн аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга нарын зэрэг хүмүүс аймгийн ерөнхий шүүгч Д.Мөнхөө, аймгийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа М.Батболд нар оролцсон байна.
Сэтгэгдэл (1)