Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 10-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4361, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 118, зөрчлийн 1233, Зам тээврийн ослын 340, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна
Тухайлбал, СХД-ийн 30-р хороо “Хамбын ... тоот хашаанд өвлийн сууц шатаад байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 10-нд авч шалгахад, тус тоотод суух 16 настай эмэгтэй А 10х12м өвлийн сууцанд шатаж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим