ХУД-ийн 3-р хороо Үйлдвэрийн гудамж, “Жүр үр” ХХК-ийн урд замд амины "Toyota Prius" автомашины жолооч Э гэгч нь явган зорчигч СХД-ийн 2-р хороонд оршин суух 45 настай эмэгтэй О-г мөргөж гэмтээсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн БЗД-ийн 27-р хороо Дарь эхийн зам, “Шунхлай” ШТС-ын баруун замд амины "Toyota Landcruiser" автомашины жолооч Х нь амины "Hyundai Sonata" Б гэх жолоочтой автомашинтай мөргөлдөж, явган зорчигч БГД 1-р хороонд оршин суух 40 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Д.Дуулим