Микро автобусууд ирэх оноос үйлчилгээнд явахааргүй болж байгаа. Тодруулбал, үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явах стандартын дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ийнхүү нийтийн тээвэрт гарахгүй болж байгаа юм. Мөн үүнтэй адил 2003 онд үйлдвэрлэгдсэн 115 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах гэнэ. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных бол 2013-2015 онд үйлдвэрлэсэн нийт 95 автобус байгаа юм. Бусад орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд явах хугацаа 5-6 жил байдаг ч манай улс өөрсдөө автобус үйлдвэрлэдэггүй, ард иргэд, байгууллагуудын санхүүгийн боломж муу гэдгээс шалтгаалан микро, автобус, троллейбусыг 12 жил үйлчилгээнд явуулахаар тогтоосон байдаг юм.
Сэтгэгдэл (2)