Хүний эрхийн үндэсний комисс, Баруун-урт сумын засаг даргын тамгын газраас хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-т зориулан зохион байгуулсан “ХАМТРАН АЖИЛЛАЯ” сэдэвт уулзалтанд тус Сүхбаатар аймгийн прокурорын орлогч Н.Эрдэмбилэг оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт сэдвээр мэдээлэл хийсэн байна.
Уг уулзалтанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагууд, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд, төрийн зарим байгууллагуудын төлөөлөгч нар оролцож, аймгийн хэмжээнд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болжээ.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулдаг“SB” телевизээр гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцлага өгсөн байна.