Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БХЯ-ны удирдлагууд гадаад руу айлчлахдаа төсвийн мөнгөөр хэн нэгнийг тансаглуулж, Абдул Каримаас Э.Бат-Үүл уучлалт гуйв

2015-12-13
0
ЖИРГЭХ

        Манай сайт долоо хоног бүрийн эцсээр улс оронд онц сонирхолтой ямар үйл явдал тохиов. Мөн шалгагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлт зэргийг тоймлон хүргэдэг болоод удаж байна.  Тэгвэл энэ долоо хоногт олон үйл явдал зэрэг давхацлаа. Тиймээс энэ долоо хоногийн тоймыг ийн хүргэхэд бэлэн боллоо.

 

Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэв

 

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэж байна гэх цагаахан хардлага аль эртнээс үргэлжилсэн гэхэд болно. Гэвч тухайн үед Н.Энхбаяр өөрөө шадар сайд болохгүй хэмээн мэдэгдсэн талаарх шум гарч эхэлсэн.

Улмаар шадар сайдад Ц.Оюунбаатарыг томилж багагүй хугацаа өнгөрсөн ч Г.Шийлэгдамбын асуудлаас болж ЭМСЯ нэг хэсэг эзгүйрэх дээрээ тулав.

 

Тиймээс энэ асуудалд МАХН дахин шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд оров. Өөрөөр хэлбэл, шадар сайдаар хэн жинхлэхэв, ЭМСЯ-аар хэн овоглох ёстойв гэх мэтийн асуудлуудыг нэг тийш болгох шаардлагатай болсон. 

 

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт МАХН-аас албан ёсоор Н.Энхбаярыг Шадар сайдад, Л.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлэх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ. Л.Оюунбаатар сайд өөрөө Шадар сайдаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайд болон намынхаа Гүйцэтгэх товчоонд гаргажээ. Харин Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл МАХН-ын хүсэлтэд хариу өгөөгүй байна. 

 

Л.Болормаа агсан дагзны яс нь хугарснаас болж харвалт өгч амиа алджээ

 

“Mining Journal”  сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм.

 

Тэгвэл энэ сарын 11-нд  Л.Болормаа агсанд хийсэн задлан шинжилгээний хариу гарсан юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн нарийн шинжилгээгээр түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ талаар мэргэжлийн эмч "Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог" гэж тайлбарлажээ. Одоо цагдаагийнхан түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тиймээс олон нийтэд цагдаагийн байгууллагаас албаны мэдээллийг өгөх биз ээ.

 

Согтуу аав хүүхдүүдээ цонхоор шидэхийг завдаж, алба хаагчид руу хутга барьж дайрав

 

Төрсөн эцэг нь согтуудаа агсам тавьж хоёр хүүхдээ цонхоор шидэхийг завдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны 8 давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагаар  Аврах ангийн 9 аврагчтай бүлэг хүрэлцэн очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсныг аврагчид 9 давхарын айлын цонхоор доош буун тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах  ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрч байсан байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан бөгөөд 2 хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж байхад нь зарим нь цонхоор орж 2 хүүхдийн амийг аварч цагдаагийн байгууллагад эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

 

Батлан хамгаалах яамны удирдлагууд гадаад руу айлчлал хийхдээ төсвийн мөнгөөр хэн нэгнийг тансаглуулдаг байжээ

 

  Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр хяналт шалгалт явуулав.

 

Тус яамны удирдлагууд нь гадаад улсад албан ёсны айлчлал хийхдээ өөрийн хамаарал бүхий этгээдийг дагуулан явж, нислэгийн тийзний зардлыг төсвийн хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн нь Дипломат байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн ёслолын журам”-ын 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

 

Иймд дээрх зөрчлийг арилгуулах арга хэмжээ авснаар Батлан хамгаалах яамны төсвийн хөрөнгөөс хууль бусаар гаргаж шийдвэрлэсэн нийт 6.198.100 төгрөгийг төсвийн орлогод буцаан төлүүлэхээр болов.

 

Д.Дорлигжав Д.Булганы талаар дорвитой мэдээлэл өгсөнгүй

 

С.Зориг агсны эхнэр Д.Булганыг  яллагдагчаар татаад байгаа талаар хэвлэл мэдээллүүд онцолсон. Тэгвэл Д.Булганыг саатуулсан асуудлаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ сарын 8-нд мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "Юуны өмнө Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэглээ, ингэлээ нийтэд зарлаад байж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. Д.Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлээр гарсан мэдээллээс өөр нарийн мэдээлэл алга. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсэг прокурорын байгуулын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга. Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэрэгтэй танилцдаггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан" гэв.

 

Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн хэрэг үйлдсэн байхад хууль хяналтынхан түүний хамгаалалтын албан ажилтнууд шиг авирлаж байна гэв

 

“Мунзуй” хочит Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар өргөдөл бичиж түүнийгээ Ёс зүйн хороо болон УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хүргүүлэхээр болсон. Тэрбээр өргөдөлдөө Н.Номтойбаярын хувийн амьдрал хийгээд улс төр дэх ажил хэргийнх нь талаар бичжээ.

 

Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига, хүчин, танхайн болон бусад олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байхад хууль хүчний хяналтын байгууллагууд түүний хамгаалалтын албаны ажилтнууд шиг аашилж, түүнтэй сөргөлдсөн хүн бүрийг буруутган яллаж, өөнтөглөдөг боллоо хэмээн дурьджээ. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллага болсон УИХ-ын гэмт хэрэгтэн орогнодог газар биш бөгөөд Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг миний бие хүсч байна гэжээ. Түүнчлэн тэрбээр 22 үндэслэл бүхий баримтыг өөрөө нотолно гэсэн нь багагүй асуудал дэгдээж мэдэхээр байна.

 

Абдул Карим хувьчлалаасаа татгалзсан нь долоо хоногийн эхэнд шуугиан тарив

 

Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим энэхүү хувьчлалаасаа татгалзах хүсэлтээ албан ёсоор өгсөн.

 

Тэгвэл  Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгосон. 

 

Харин түүнээс хотын дарга Э.Бат-Үүл албан ёсоор уучлалт гуйж, түүнийг хэвлэлээр янз бүрээр бичсэнд харамсч буйгаа илэрхийлэхийн сацуу хуулийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.2)
    Sorry batuul gdg hoch ogohuu kkk
    2015 оны 12 сарын 16 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    gadniihanjiig harahaaraa l dolginodogiin
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • батаа (202.72.247.249)
    энэ Абдул карим гэгч этгээд яасан их мөнгөтэй этгээд вэ бараг Монголыг ч авах гэх байх шүү улс орон минь мөнгөтөй гадаадын хүмүүсээс холхон байгаарай
    2015 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    7 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    7 цаг 53 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    10 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    10 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    11 цаг 1 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 37 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    12 цаг 6 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    12 цаг 17 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    12 цаг 36 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    13 цаг 1 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    13 цаг 12 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    13 цаг 33 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    13 цаг 38 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    13 цаг 56 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    14 цаг 17 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    14 цаг 25 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    14 цаг 50 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    14 цаг 57 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    15 цаг 3 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 7 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК