Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус сум дунд дахь Цагдаагийн хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа байдал, хууль зүйн үндэслэлийг шалгаж, шалгалтын дүнгийн талаар хамтарсан хурал зохион байгуулжээ.
Хамтарсан хурлаар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан хаагчидад учирч байгаа хүндрэл бэрхшээл болон цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулж, хэрэгжүүлэх олон нийтэд сурталчлан таниулах арга замын талаар хамтран хэлэлцэж нэгдмэл ойлголтонд хүрсэн байна.
Дээрх шалгалтын мөрөөр шинэчлэгдэн батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн зөрчилдөөнтэй заалтуудыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл авахаар болж албан бичиг хүргүүлж ажилласан байна.