Тээврийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зам тээврийн зарим осолд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж байна. Тухайлбал: Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд Киа Каренс маркийн автомашин, Тоёото Приус маркийн машинууд мөргөлдөж 7 хүн гэмтсэн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Улаан чулуутын хогийн цэг рүү өгсөх замд 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Сутайн Буянт” ХХК-ны эзэмшлийн нийтийн тээврийн автобус осол гаргаж, нэг хүний амь насыг хохироож, 6 хүнийг гэмтээсэн гэх хэргүүд гарсан.
Эдгээр асуудалд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Сутайн Буянт” ХХК-ны жолооч Р.Бадарч нь нийтийн тээврийн автобус жолоодож яваад нэг хүний амь насыг хохироож 6 хүний биед гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх зам тээврийн ослыг шалгаж буй мөрдөн байцаалтын ажиллагаанд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байна.
Д.Ундрах /24tsag.mn /
Сэтгэгдэл (1)