Баянхонгор аймгийн сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т энэ сарын 10-ны 22.47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ үеэр Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна. Мөн Баянговь, Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын найм, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дөрөв, аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн хоёр, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн нэг, нийт 17 хүний бүрэлдэхүүнтчй ажлын хэсэг ажиллаж байна.