СХД-ийн 18 дугаар хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” суперсторын байран дахь Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр 09.50 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Тэгвэл уг этгээдүүд 25-30 орчим насны хоёр эрэгтэй байсан бөгөөд хар баг өмссөн, нэг нь Дарвинк буутай байсныг банкны ажилтан мэдээлжээ.
Одоогоор хэрэгтнүүдийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа аж. Мөн банкны ажилтанг саатуулж мэдүүлэг аваад эхэлжээ. Одоогоор Худалдаа хөгжлийн банкны халдлагад өртсөн салбарыг хаан, цагдаагийн хамгаалалт гаргаад байна.
Хэргийн талаар ЦЕГ-аас 14.00 цагт мэдээлэл хийнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)