2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 652 авснаас зам тээврийн ослын 518 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13 бүртгэгдэж 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Д.Дуулим