БГД-ийн нутаг Дүүхээгийн хойд замд Т.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
Мөн Налайх дүүргийн "Мон сул" ШТС-н баруун замд "T.Allex" маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 73 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироожээ.
Цас орж ихэнх замууд хальтиргаа гулгаа ихтэй байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар нь тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хажуу болон хоорондийг зайг тээврийн хэрэгслийн хурдаас хамааруулан зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/