Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарч, 14 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоо 10 хүүхэд гадуур хяналтад байгаа бол дөрөв нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан баг ажиллаж, дэгдэлтийнсудалгаа хийн, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа бөгөөд одоогоор шинжилгээний хариу гараагүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим