Гал түймрийн улмаас 2-16 насны гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны Ногоочдын хоёрдугаар гудамжийн ... тоотод иргэн Х-ийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдпын газарт өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагийн өглөөний 07:29 цагт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь уг галд 16 настай, эмэгтэй Б, дөрвөн настай, эмэгтэй Э, хоёр настай, эрэгтэй Э нар галд өртөж нас барсан аж. Тэдний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Д.Дуулим