Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Болор, туслах ажилтан Э.Түвдэн нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулсан байна.
Сургалтанд нийт 44-н эмч, эмнэлгийн ажилтан хамрагдсан ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн тухай ойлголт өгсөн байна.