Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгайд энэ сарын 11-ний өдөр айлын гэр шатаж, гэрт байсан зургаан настай хүү амиа алджээ. Гал өдрийн 15.20 цагийн орчимд гарсан байна. Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр галыг унтраасан ч хүүг аварч чадаагүй аж. Аав, ээж нь хүүгээ гэрт нь цоожлоод явчихсан байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг, Хамбын хоёрдугаар гудамжинд Б-ын байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гал өдрийн 03.50 цагийн орчимд гарсан бөгөөд Гал унтраах, аврах 18, 26 дугаар ангийн 15 алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраажээ. Байшинд байсан 16 настай А амиа алдсан байна.
Сэтгэгдэл (1)