зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэл, өршөөгдөгсөд, ноцтой хэргийн талаар хэн юуг онцлов?

2015-12-18
0
ЖИРГЭХ

          Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хийгээд цаг үеийн асуудлаар өчигдөр Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


 

-Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар хүн амины онц ноцтой хэргийг илрүүллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?


-Энэ сарын 15-ны шөнө 02.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн Согоот 116-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Батсайхан, ахлах ахлагч Доржгочоо нар маань албаны бэлэн байдлыг хангаж албан үүргээ гүйцэтгэж байхдаа сонор сэрэмжтэй ажиллаж хүн амины ноцтой хэргийг илрүүлсэн байгаа.


Ингээд хоёр албан хаагчдаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс сонор сэрэмжтэй ажиллаж, цагдаагийн албыг нэр төртэйгээр хэрэгжүүлсэнд нь талархал илэрхийлж байна.


Дээрх хэргийн тухайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гол сэжигтэн этгээдэд цагдан хорих арга хэмжээг авсан. Хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байгаа.


-Хэргийн гаралт ямар байгаа вэ?


-2015 онд цагдаагийн байгууллагын 102 дугаар утсан Улаанбаатарын хэмжээнд 1.5 сая орчим дуудлага мэдээлэл ирсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 17 цагдаагийн хэлтэс, хөдөлгөөнт болон явган эргүүл, мөн жижүүрийн бүрэлдэхүүний чиглэлээр очиж хууль эрхзүйн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж иргэдэд тусламж үзүүлсэн байгаа.


Нийслэлийн хэмжээнд  68 машинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллааг зохион байгуулдаг. Замын хөдөлгөөний чиглэлд 25 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.


Цагдаагийн байгууллага үйл ажиллагааны журмын хүрээнд бэлэн байдлын гурван түвшинд шилжиж ажилладаг. Байнгын бэлэн байдалд ажиллах үндсэн үүрэгтэй. Өндөржүүлсэн болон байнгын бэлэн байдалд шилжих зэрэглэлүүд бий.

Онц ноцтой хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчид


Цагдаагийн дэслэгч  Батсайхан “Цагдаагийн байгууллагын алба хаагч үүргийнхээ дагуу сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл зэргийг шалгадаг байгаа. Бид оройн 02:00 цагийн үед шалгалт хийх явцад Хайлаастын усан сангаас орж ирдэг уулзвар дээр сэжигтэй тээврийн хэрэгслийг шалгасан. Тэгтэл тээшинд нь хүний цогцос байсан. Тухайн үед шаардлагатай арга хэмжээ авсан учир сэжигтэн зугтахыг оролдох, эсвэл хариу үйлдэл үзүүлэх зэрэг эсэргүүцэх зүйл болоогүй.


Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэлээ.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэг юуг онцлов?

Гэр бүлийн хүчирхийлэлд хамтран амьдрагчаас илүү эхнэрүүд их өртөж байна


Улаанбаатар хотын цагдаагийн газарт ирж байгаа дуудлага мэдээллийн 30 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэлттэй холбоотой хэрэг эзэлж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн хүрээнд 40.8 хувийг архидан согтуурсны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх тоо баримт бий.  Нийслэл хотын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 591 гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн байгаа.


Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг цагдаагийн байгууллагаас нарийвчлан судалж байгаа. Ялангуай гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд түлхий өртөж байна. Өөрөөр хэлбэл, албан ёсны эхнэр 62.6 хувь, хамтран амьдрагч эмэгтэй 18 хувийг эзэлж байгаа. Харин бусад хувийг эцэг эх, төрөл төрөгсөд гээд хуваагддаг.

 

27 хүүхэд хүчирхийлэлд өртөж Түр хамгаалах байранд “хоргодсон”


Өнөөдрийн байдлаар 27 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байгаа. Энэ 27 хүүхдээс 25 нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч түр хамгаалах байранд ээжийнхаа хамтаар ирж, хамгаалалтанд орсон байгаа.


Түр хамгаалах байранд  энэ онд 481 хүн байрлаж, цагдаагийн байгууллагын хамгаалалтанд орсон. Өнгөрсөн оныхтой харьцуулахад хамгаалалтанд орсон иргэдийн тоо 1 дахин өссөн.

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинэчлэгдсэн хууль хүчирхийлэл үйлдэгчийн хариуцлагыг өндөрсгөнө


Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн батлахтай холбогдуулаад цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг ажиллаж байгаа. Хэрвээ хууль батлагдаад гараад ирвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага өндөр болно. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй ажиллах төрийн болон төр бус байгууллагууд иргэн хувь хүн ямар үүрэг хариуцлагатай байх, эрхээ хэрхэн яаж хамгаалуулах талаар тодорхой заалтууд орж өгсөн байгаа.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар эрхзүйн орчин боловсронгуй болж багагүй асуудал шийдэгдэнэ.


Орон нутгуудад ч Түр хамгаалах байр бий болгох шаардлагатай


Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Хохирогчийн Түр Хамгаалах байр их үр дүнтэй байгаа. Тиймээс 2016 онд хөдөө орон нутгуудад хохирогчийг хамгаалах байрууд бий болгуулахаар яригдаж байна. Мөн төрийн бус байгууллагууд дээр байгаа ажиллаж байгаа түр хамгаалах байрны чанар, стандарт дээр хяналт тавьж өргөжүүлнэ.


Ерөөсөө л хохирогч юу хүсдэг вэ гэхээр цагдаагийн байгууллагын хамгаалалтанд орох. Тэгэхээр түр хамгаалах байр бий болсноор хохирогчийн эрүүл, аюулгүй байдлыг хангах том ажил болсон.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга, цадаагийн хурандаа Б.Даваажав хэвлэлийн хурлын үеэр зарим зүйлийг онцоллоо.

 

 Амар хялбар аргаар амьдрах гэсэн нөхөд банк дээрэмдсэн


2015 оны 11 дүгээр сарын гэмт хэргийн статистик мэдээ гарсан. Гэмт хэрэг 5.6 хувиар нийслэлийн хэмжээнд өссөн. Харин гэмт хэргийн илрүүлэлт 2.5 хувиар өссөн. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 64.4 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж байгаа гэх тоо баримт бий.


Харин бусдын өмчийг хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэргүүд зонхилж байна.


Гэмт хэргийн үндсэн шалтгаан архидан согтуурах юм. Мөн ажил сургуульгүй, амар хялбар аргаар амьдрах гэсэн улсууд хулгай, дээрэм булаалтын гэмт хэрэг үйлдэж байна.


Дээрмийн хэргийн тухайд энэ онд 22.9 хувиар буурсан байгаа боловч үйлдлийн арга нь иргэдийн амь бие, эрүүл мэндийн эсрэг  байна.  Хамгийн сүүлийн жишээ Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн асуудал байна.


Шалтгаан нөхцлийг нь үзэхээр амар хялбар аргаар амьдрах гэсэн, өнөөдрийн амьдарч байгаа өөрийн нөхцөлд сэтгэл ханамжтай байдаггүй, илүү ихийг хүсэх гэсэн этгээдүүдийн хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаа.

 

Өшөөлд хамрагдсан 26 этгээд дахин гэмт хэрэг үйлджээ


Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш өршөөгдсөн нөхөд дахин гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл сошиал ертөнцөд нэг хэсэг түгсэн.


Энэ нь нийгэмшиж чадахгүй байгаагаас үүдэлтэй гэж учир мэдэх хүмүүс тайлбарладаг. Тэгвэл Б.Даваажав “Өршөөлийн хуульд хамрагдаад суллагдсан хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдэх явдал бүртгэгдэж байгаа. Одоогийн байдлаар 26 этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн.


Тэд хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд зонхилон үйлдсэн байдаг” гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 56 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 47 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК