Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу “Зуун айл” орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд энэ сарын 17-ны өглөө 08.58 минутад гал гарч онцгой байдлын албан хаагчид 09:08 минутад шуурхай хүрэлцэн очсон байна. Гал гарсан 45*6 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн нэг давхарт нь барилгын худалдаа байсан бол хоёр давхарт нь нотариат, хоёр ширхэг тамга тэмдгийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байжээ. Гал унтраах ажиллагааг удирдсан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар хэлэхдээ “Манай албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан. Хоёр давхар нь бүрэн шатсан ч нэг давхрын барилгын материалын дэлгүүр рүү оруулалгүй унтраалаа. Цагдаагийн байгууллага юунаас болсныг нь шалгаж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)