Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт өчигдөр 11 иргэн хорт хийнд хордож 3 хүн газар дээрээ нас баржээ.
Үлдсэн найман хүнийг нь өчигдөр эмнэлэгт хүргэж өгсөн ч гурав нь өөрийн хүсэлтээр эмнэлэгээс гарч үлдсэн 5 нь одоогоор Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайжирч байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Хэргийн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж нас барсан иргэн Ө /39 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, Л /23 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээгэн өгсөн байна.