Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дараахь үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. Үүнд:
Явган хүний зам талбай, гарцан дээрх хальтиргаа гулгааг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах
Халтиргаа, гулгааг арилгах зорилгоор давс, бодис нөөцлөх талаар цаашид авах арга хэмжээний саналыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал танилцуулах
Гэмт хэргийн гаралт их байгаатай холбогдуулан “Хөршийн холбоо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд 12 дугаар сарын 31-ний үдэш болох баярын цэнгүүнд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах
Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг үүрэгжүүлж хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шаардлагатай тохиодолд ажиллах аюулгүй ажиллагааны бригадыг бэлэн байлгах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудад хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавьж ажиллах
Баярын өдрүүдэд хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавьж ажиллах
Нийслэл, дүүргийн 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж төсвийг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах хүрээнд 2016 оны 1 дүгээр сард багтаан Үнэлгээний хороодыг байгуулахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.