Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Таван богд” дэнчингийн төлбөрийг тушаажээ

2015-12-21
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Өмч хувьчлах комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 13/48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах асуудал хуулийн дагуу хэрхэн үргэлжилж байгаа талаар хэлэлцлээ.


“Улаанбаатар таймс”сонины хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалын талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас дараахь мэдээллийг өглөө. Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хуучнаар “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын Хэвлэх үйлдвэрийн барилгыг 7 155 000 000 төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласны дагуу нээлттэй дуудлага худалдааг 2015 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.


Нээлттэй дуудлага худалдаанд:

Ваня овогтой Энхбаатар
Капитрон банк
Баасан овогт Батнягт
Занган овогтой Пүрэв-Очир
Забоонтариж овогтой Абдулкарим
Блью Мон ХХК
Бодь овогтой Отгонжаргал
Таван богд трейд ХХК
Ренчин овогтой Мандах нар оролцсон.

Дуудлага худалдаанаас хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иргэн Ж.Абдулкарим худалдан авах эрхтэй болж, 2015 оны 11 сарын 30-ны өдөр 12/2015 дугаартай гэрээ “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. Харин удаах үнийн саналыг Таван богд трейд ХХК 23 тэрбум 850 сая төгрөгөөр өгсөн.


Иргэн Ж.Абдулкарим нь дэнчингийн төлбөр болох 715,5 сая төгрөгийн Төрийн санд тушаасан бөгөөд худалдан авсан барилгын үнийг хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 12 сарын 14-ний өдрийн ажлын цагт багтаан төлөх ёстой байсан. Гэвч 2015 оны 12 сарын 07-ны өдөр “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэхүү дуудлага худалдааны ялагчаас татгалзаж байна” гэсэн өргөдлийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ирүүлжээ.


Иргэн Ж.Абдулкаримын худалдан авсан барилгын үнийг төлөх хуулийн хугацаа 12 сарын 14-ний өдөр дууссан тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43,6-д заасны дагуу удаах үнийн саналыг өгсөн  /23 850 000 000 төгрөг/ Таван богд трейд ХХК-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тус барилгыг  худалдан авах саналыг 2015 оны 12 сарын 15-ны  өдрийн 7/8531 тоотоор хүргүүлсэн байна.


Харин Таван богд трейд ХХК нь 2015 оны 12 сарын 18-ны өдөр дэнчин болох 715,5 сая төгрөгийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, 14/2015 “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулаад байна. Хуулийн дагуу Таван богд трейд ХХК худалдан авах төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдөр Төрийн сангийн дансанд тушаах ёстой.


Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын дарга Э.Бат-Үүл  “Хуулийн дагуу Өмч хувьчлалын дуудлага худалдаанд оролцож худалдаж авахаар болж, дэнчингийн төлбөрийг Төрийн санд байршуулсан ч худалдаж аваагүй бол тухайн мөнгийг эргүүлэн олгодоггүй заалттай.Тиймээс хуулийн хугацаанд санал болгосон үнийн дүн бүхий төлбөрөө тушаагаагүй тул Монгол Улсын иргэн Ж.Адбулкарим Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах хамтын гэрээ хүчингүй болсон” гэлээ. Мөн иргэн Ж.Адбулкарим чухам юунаас болж татгалзах шийдвэр гаргасан талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Бидэнд өгсөн өргөдөлд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн байсан. Харин өргөдлийг хүргүүлсэн бие төлөөлөгч хэвлэл мэдээлэл, сошиал медиа болон бусад шугамаар дарамт учруулж хүнд байдалд оруулсан гэж хэлсэн” гэлээ.


Нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын иргэн Ж.Адбулкарим татгалзах өргөдөл өгсний дараа би түүнд Ил захидал хүргүүлсэн. Манай улс бол Ардчилсан Монгол Улс. Тиймдээ ч  манай иргэд хэвлэл мэдээлэл, сошиал медиагаар жирийн иргэн битгий хэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хотын даргаа шүүмжилдэг. Харин үүнээс болж татгалзаж байгаа бол нийгэмд их буруу хандлага үүсгэж байна. Хэн нэгэн ирээд өмч хувьчлалаар тоглоод байж болохгүй” хэмээн хэллээ. Мөн тэрээр Үндсэн хуулинд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хэн ч байсан хуулийн хамгаалалтад байдаг. Тиймээс Монгол Улсын иргэн Ж.Абдулкарим санаатай дарамталсан үйл явдал байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах бүрэн эрхтэй гэдгийг зориуд анхааруулъя гэлээ.


Хуульд заасны дагуу Улаанбаатар таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилгыг худалдаж авахаар дэнчингээ төвлөрүүлсэн  Таван богд трейд ХХК нийт төлбөрөө 2016 оны 01 сарын 01-ний өдрийн дотор Төрийн сангийн дансанд байршуулснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу тус газрыг худалдан авна. Газрын эзэмшлийг худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид 60 жилийн эрхтэйгээр олгоно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    15 цаг 37 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    18 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    18 цаг 38 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    18 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 21 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    19 цаг 50 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    20 цаг 1 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    20 цаг 20 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    20 цаг 45 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    20 цаг 57 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    21 цаг 18 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    21 цаг 22 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    21 цаг 40 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    22 цаг 2 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    22 цаг 9 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    22 цаг 34 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    22 цаг 41 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    22 цаг 47 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    22 цаг 51 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК