СБД-ийн 20-р хороо Сэлхийн зам, "Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ"-н зүүн замд амины "Toyota Prius" автомашины жолооч Г нь онхолдож жолооч Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух 21 настай эрэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн байна. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Мөн ЧД-ийн 19-р хороо Салхитын замд амины "Samsung Эксковатор"-ын жолооч О нь "Манлай Инженер" ХХК-ний /Toyota Land-Criuser/ автомашинтай мөргөлдөж жолооч БГД-ийн 10-р хороонд оршин суух 21 настай, эрэгтэй У гэмтсэн. Жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/