Улаанбаатар хотын хэмжээнд 12-р сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 12-р сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4398, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 147, зөрчлийн 1142, Зам тээврийн ослын 383, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 75-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, БЗД-ийн 9-р хороо “Шар хадны ..... тоотод гэр шатсан байна“ гэсэн мэдээллийг өчигдөр өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад ....... тоотод суух 47 настай эрэгтэй Г-ын 4 ханатай гэр цахилгааны богино холболтын улмаас шатсан байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим