“Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын дагуу Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Тахарын 10 дугаар тойргийн Багануур дүүрэг дэх Тахарын хэсгийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд хэрхэн нийцэж байгааг шалгаж шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар Тахарын хэсгийн алба хаагчидтай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ.
Уулзалт зөвлөгөөнд туслах прокурор Б.Одхүүгээс Тахарын хэсгийн үйл ажиллагаа холбогдох хууль, журамд хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг танилцуулсан байна. Мөн уулзалт, зөвлөгөөнөөр Тахарын хэсгээс хуяглан хүргэх үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдал, цаашид холбогдох хууль, журмын заалтыг хэрхэн хангаж ажиллах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцон, зааварчлага өгч, нэгдсэн ойлголтод хүрсэн байна.