Баянзүрх дүүргийн “Баруун Алтан-Өлгийн ..... тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаад үзэхэд, тус тоотод суух 45 настай эрэгтэй Ц-гийн гэрийэ хаалганы цоожийг эвдлэн орж эд зүйлсийг, үнэт эдлэлүүдийг хулгайлсан байжээ. Хэргийн тус дүүргийн 21 хороонд оршин суух 40 настай эрэгтэй О нь бусадтай бүлэглэн хулгайлсан байсныг мөрч нохой ашиглан шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ.
Хэргийн дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо “Хонхорын..... тоотод хулгайч байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус тоотод суух О-гийн гэрт 34 настай эрэгтэй Д гэгч орж мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж байсныг үйлдэл дээр нь баривчилжээ.
Баяр наадмын уур амьсгал орсон энэ үед иргэд гэмт халдлагад өртөх тохиолдол ихэсдэг. Тиймээс шөнө оройн цагаар ганцаараа явах, орон гэрээ эзэнгүй хаяхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Д.Дуулим