Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд харьяа нугаг дэвсгэрийн ИТХ нь тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Нийслзлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж баталлаа. Ингэхдээ Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу, Сүхбаатарын гудамж, Их тойруу зэрэг 77 гудамжаас 08.00-20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсож, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлэхээр болжээ. Мөн тээврийн хэрэгслийг ачсан төлбөрийг мотоцикль 30 мянга, суудлын ангомашин, микро автобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 мянга, 3.5 тонноос дээш жинтэй тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр тогтоолоо. Шинэ журмын нэг онцлог нь Замын цагдаагийн байцаагчийн шийдвэрийн дагуу ачиж журамлах ажээ. Энэхүү журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл (3)