Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйл ажиллагаа маргаашнаас Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах болсон байна. Тодруулбал Зам тээврийн сайд болон нийслэлийн Засаг дарга 2012 онд гэрээ байгуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.Улмаар Авто тээрийн үндэсний төв болон Авто худалдааны цогцолборын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу энэ сарын 28-наас тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох үйлчилгээ Авто худалдааны цогцолборт төвлөрч ажиллах юм.
Сэтгэгдэл (2)