Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.
Тодруулбал, “Авьяаслаг монголчууд” наадмын тэргүүн шагналт “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол Монгол Улсын гавьяат багш болсон бол Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаалаа.
Түүнчлэн Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, "Хурд" хамтлагийн ахлагч Д.Ганбаяр, Үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий, ДБЭТ-ын хөгжимчин Ж.Цэцэгээ /Дуучин Д.Болдын ээж/ нар Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.