Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна

2015-12-28
0
ЖИРГЭХ

        Улиран одож буй 2014 он олон нийтийн анхаарал хандуулсан онцлох үйл явдлаар дүүрэн жил байсныг хэвлэл мэдээллүүд дор бүрнээ өөрийн “үзэмж”, “үзэл сурталын” өнцөг гарган үнэлж дүгнэдэг заншилтай.


Тэгвэл 24tsag.mn энэ онд улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

 

Монголчууд гурван саяуулаа болов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдүгээр сарын 24-ний морин цагт Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлснийг айлтгаж билээ.  Манай улсын 3 сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 24-ний өглөө Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болж мэндэлсэн юм.


Гурван сая дахь иргэний аав, ээж нь охиндоо нэр өгөөд байсан ч Монгол Улсын ерөнхийлөгч Монголжин хэмээн өөрчилсөн юм.


Засгийн газраас гурван сая дахь иргэнээ 70 сая хүртэлх төгрөгөөр, түүнтэй нэг өдөр төрсөн 181 үе чацуутанд тус бүр гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэлээ.

 

С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, шуугиан тарив

“Ардчилалын алтан хараацай” гэгдэх С.Зориг агсны хэрэг дахин сөхөгдөж, эхнэр Д.Булганыг нь саатуулав. Иргэд энэ асуудлаас болж хоёр талд хуваагдлаа. Зарим нь сонгуулийн өмнөх шоу гэж байгаа бол үлдсэн хэсэг нь одоо л энэ хэрэг илрэх гэж байна хэмээж байна.


Уг хэрэгт Д.Булганаас гадна хоёр иргэнийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ш.Отгонбилэгийг уг хэрэгт холбогдуулсан жиргээ сошиал ертөнцөд нэг хэсэгтээ л шуугиан тарив.


С.Зоригийн хэргийг мөрдөж буй ажлын хэсгийнхэн илрүүлэлт 65 хувьтай байгааг онцолсон бол Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Дорвитой” мэдээлэл өгсөнгүй. Эл хэрэг нууцлалын зэрэг маш өндөртэй байгаа учир хэвлэл мэдээллийнхэн ч дэлгэрэнгүй мэдээлэл олж чадахгүй байгаа юм.


Харин энэ хэрэгт Хотын дарга Э.Бат-Үүлийн нэр холбогдогдуулан сонин хэвлэлээр бичсэн  нь түүнийг хууль хяналтын байгууллагад хандахад хүргэв.  Юутай ч эл хэргийг “шоу” болгоогүй байгаасай гэж хүсэх ард олон байна.

 

Ерөнхийлөгчийн хоригоос болж хэсэг саатсан Өршөөлийн хууль хэрэгжив


2015 оны наймдугаар сарын 11-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Анхны ардчилсан сонгуулийн болон Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн хуулийг батлав.


Уг хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжилгүй сунжирсаар өнгөрсөн сарын 5-нээс хэрэгжиж эхэлсэн юм.  Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгч зарим заалтад нь хориг тавьж асуудлыг дахин дахин нухацтай хэлэлцсэний эцэс дээр шоронгоос 4340 хоригдол суллагдав.


Харин зарим нь ял  хасуулж, тэнсэн харгалзах ялтай хүмүүс ялгүй болж өршөөгдөв. Харамсалтай нь уг өршөөлийн хуулиар суллагдсан 26 иргэн дахин гэмт хэрэг үйлдэж “төрхөмдөө” буцсан юм.

 

“Шатах ёстой бол шатая”

“Тавантолгой”-н ажилчдын эрх ашгийг хамгаалагч “Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны дарга С.Эрдэнэ хэвлэл бага хурал хийж өөрийгөө шатаах оролдлого хийв.


Өөрийгөө шатаахыг оролдогч С.Эрдэнийг МоАх-ны дарга Х.Баттулгын захиалгаар ийм үйлдэл хийсэн гэх хардлага цахим орчинд тарав. Уг хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэсэг шалгаж байгаа. С.Эрдэнийг хохирогчоор татан эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.


Монголд өмнө нь өөрийгөө шатаах оролдлого тэр бүр гарч байгаагүй учир энэ бүхэн олон нийтэд их л сонин тусав.

Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэв

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд орших Их Монгол улсын түүхийг агуулсан Бурхан Халдун уулыг дэлхийн өв соёл хэмээн ЮНЕСКО-д бүртгэж авчээ. Энэ сарын 1-нд Парис хотноо болсон "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх" НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова гардуулсан байна.

 

АН-ын шийдвэрээр МАН-ын сайд нарыг хөөв

УИХ-ын ээлжит бус чуулган 2015 оны наймдугаар сарын 6-нд хуралдаж АН-ын шийдвэрээр МАН-ын зургаан сайдыг огцруулж, МАН-ын төлөөллийг Шийдлийн тодотголтой Засгийн газраас хөөж гаргав.


АН нь сайдуудынхаа тоог нэмж, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс сайдуудын тоог нэмэгдүүлэн томилов.


Хамгийн сүүлд МАН-ын дэд сайдуудыг ч суудлаас нь буулгав. Энэ бүхний эцэст иргэдийн зүгээс Тавантолгой, Оюутолгой мэтийн томоохон орд газруудыг өөрсдийн санаснаар хөдөлгөнө хэмээн харж байгаа юм.

 

Хүлээлт үүсгээд байсан сонгуулийн хууль батлагдлаа

Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Сонгуулийн хууль батлагдсанаар ийм нөхцөл байдал үүслээ. Доорх линкээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.


http://www.24tsag.mn/content/128380.shtml

 

Дэлхийн сонгодог урлагт Монгол иргэн манлайлав

Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И. Чайковскийн нэрэмжил олон улсын уралдааныг ОХУ 2015 онд 15 дахь жилдээ зохион байгуулав. Тус уралдаанд манай улсаас таван дуучин оролцсоноос сүүлийн шалгаруулалтад гавьяат жүжигчин Г.Ариунбаатар үлдэж, тэргүүн байр эзэлсэн юм.


Эцсийн шатанд тэрбээр “Трубадур” дуурийн Дилунагийн ари, “Пиковая дама” дуурийн Елецскийн арийг тус тус дуулжээ. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай Г.Ариунбаатар өрсөлдөж ийнхүү ялагчаар тодорсон юм.

 

Сэтгүүлч нас барсан явдал одоо ч олны анхаарлын төвд байсаар...

“Mining Journal”  сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм. Тиймээс ар гэрийнхэн нь болон найз нөхөд нь нарийн шинжилгээний дүгнэлт гартал худал ташаа мэдээлэл хэвлэлээр цацахгүй байхыг хүсч байв.


Тэгвэл Л.Болормаа агсанд хийсэн задлан шинжилгээний хариу өнөөдөр гарчээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн нарийн шинжилгээгээр түүний нас барсан шалтгааныг дагзны яс нь хугарсанаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Харин талийгаачийн дагзны яс юунаас болж хугарав гэдгийг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн энэ талаар мэргэжлийн эмч "Энэ төрлийн гэмтэл савж унахад эсвэл гаднын нөлөөллөөс болдог" гэж тайлбарлажээ.


Тэгэхээр Л.Болормаа агсан гадны нөлөөтэй амиа алдсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох юм байна.

Үргэлжлэл бий...

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.157)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    3 цаг 33 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    4 цаг 10 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    4 цаг 23 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 32 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    4 цаг 45 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    23 цаг 45 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    23 цаг 53 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК