Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, шинэ жилийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амрах аж. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг , галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус, тус амралтгүй ажиллах юм байна.