Баянзүрх дүүргийн 22 “Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, БЗД-ийн 19-р хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Мөн тус дүүргийн 20 хороонд “Гачууртын .... тоотод ахуйн хэрэглээний газ үнэртсэн хүүхдүүд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, БЗД-ийн 20-р хороонд оршин суух 18 настай эрэгтэй Б, 17 настай эрэгтэй Б, 16 настай эрэгтэй Т нар ахуйн хэрэглээний газ /220гр/ үнэртэж мансуурсан байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар газ /220гр/ 1ш хураан авч шалгаж эхэлжээ.
Мөн БЗД-ийн 22-р хороо “Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ” гэсэн мэдээллийг 12-р сарын 28-нд цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад, БЗД-ийн 19-р хороонд оршин суух 18 настай эрэгтэй Т нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэртэж мансууран хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/