Дархан-Уул аймгийн прокурорууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан сумын Малчин, Өргөө болон 1-16 дугаар багуудын гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг шалган тусалж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн, багуудад гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичжээ.
Прокурорууд хариуцсан багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан ба хяналтын прокурор Д.Энхтуяа, С.Баттамир нар хариуцсан багтаа Ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн 500 гаруй сурагчдад Прокурорын байгууллагын чиг үүргийг танилцуулан 2015 онд зонхилон гарсан хулгай, дээрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа таниулга хийж шалгалтыг үр дүнтэй явуулсан байна.