Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээх буюу засуулахбал идээ, ундаа элбэг олдоно.