Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

2016-1-01
0
ЖИРГЭХ

        УИХ-аас 2015 онд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн баталж, нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Үүний зэрэгцээ шинэ хуулиуд өргөн барьсан.


Ирэх 2016 оны нэгдүгээр сарын сарын 1-нээс буюу нөгөөдрөөс дараах хуулиуд хэрэгжиж эхэлнэ.


 

Хүүхдийн мөнгийг амжиргааны түвшингөөр олгоно
Өнгөрсөн сарын 13-ны өдөр УИХ Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төлсийг баталсан юм. Ингэснээр хүүхэд бүрт олгодог байсан хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ялгавартайгаар олгохоор бол­сон билээ.


Тухайлбал, төсөвт 200 гаруй тэрбумыг суулгадаг байсан хүүхдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хасса­наар ирэх оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэ­рээр нийт 144 тэрбум төгрөг улсын төсвөөс гарахаар бол­сон. Энэ нь хүүхэд бүрт хүрэл­цэхгүй учир 0-18 насны, өрхийн амьжиргааны 1-17 ду­гаар бүлгийн хүүхдүүд сар бүр 20 мянган төгрөг олгох юм.

        Танай өрх хэддүгээр бүлэгт хамрагдаж байгааг мэдэхийн тулд эхлээд хорооны нийгмийн ажилтантайгаа холбогдож хүсэлт өгөх юм байна. Ингэснээр нийгмийн ажилтан тухайн хүсэлт гаргасан өрхийн гэрт очиж, үнэлгээ хийх аж. Энд цалингийн хэмжээ нэг их нөлөөлөхгүй бөгөөд цахилгаан бараа ихтэй бол өрхийн хамрагдах бүлгийн хэмжээ дээшилж байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.


Хэрвээ амьжиргааны бүлэг тодорхойлох судалгаатай санал нийлэхгүй байгаа бол дахин нийгмийн ажилтантай холбогдон дахин үнэлгээ хийлгүүлэх боломжтой аж. Ингэсэн тохиолдолд Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс дахин өрхийн үнэлгээ хийж өгөх юм байна. Дашрамд дурдахад, 7-15 дугаар бүлэгт 294 мянган өрх багтдаг аж.


Хувиараа “цэцэрлэг” ажиллуулж, гэрээрээ мөнгө олох боломжтой
Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247.104 хүүхэд байгаагаас 61.585 нь нийслэлд байдаг байна. Харин тэдгээрээс 21400 хүүхэд буюу гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Гэвч, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах ямар ч боломжгүй байгаа юм. Тиймээс УИХ Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өнгөрсөн долдугаар сард баталсан билээ. Энэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх тул иргэд заавал цэцэрлэг гэлтгүй хүүхэд харах, хүүхдээ бусдаар харуулах бүрэн боломжтой болж байгаа.


Тухайлбал, хуульд зааснаар та хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүү­хэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан (Боловсролын яамны сургалтад тав хоног хамрагдана), бага насны хүүхэд­тэй харилцах арга зүй эзэмш­сэн, халдварт болон сэтгэцийн өвчин­гүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байх ёстой юм. Мөн өөрийн, түрээсийн, зээлийн аль нь ч байсан хамаагүй, хүүхэд байх стандарт (хуульд зааснаар) хангасан л бол гурвуулаа нийлж, дээд тал нь 15 хүүхэд харах боломжтой юм.

 

Өөрөөр хэлбэл, нэг хүн таван хүүхэд харах боломжтой. Мөн хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм. Халаалт, цахилгааны зардлын тухайн хүүхдэд ногдох хэсгийг эцэг, эх хариуцах бөгөөд сард 12100 төгрөг байхаар одоогоор тооцоод байна.


Түүнчлэн эцэг, эх асран хамгаалагчийн сайн дурын үндсэн дээр үзүүлэх нэмэлт төлбөрийг хуулиар хязгаарлаагүй байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 30 гаруй мянган хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах судалгаа гарсан юм. Мөн үүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний эцэг, эх ажлын байраар хангагдах боломжтой байна.


Худалдан авсан барааныхаа 2 хувийг эргүүлэх авах боломж үүснэ
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг зохицуулж байсан гурван ч хууль ирэх оны нэгнээс хүчингүй болж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх гэж байна.


Манай улс 1993 онд худалдааны татвартай байсан бөгөөд НӨАТ-ын тогтолцоог 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэр цагаас хойш НӨАТ татварын орлогын багагүй хэсгийг бүрдүүлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд 1.4 их наяд орчим төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ татвар Монгол Улсын нийт орлогын 21.9 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.


Нөгөө талаасаа НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч төл­дөг тул энэ нь биднээс гарч буй шууд татвар гэсэн үг. Заримдаа бидний авсан бараа, үйлчлүүлсэн үйчилгээний татварыг дундын бизнес эрхлэгч, хувь хүн, хуулийн этгээд төлө­хгүйгээр нуун дарагдуулдаг. Ингэс­нээр бидний төлж буй НӨАТ татвар болж очихгүй байх тохиолдол байдаг гэж судлаачид үздэг юм. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг өгснөөр хяналт сайжирна гэж үзэж байна.

 

Харин 10-50 сая төгрөгийн жилийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байна. Ингээд бид НӨАТ төлөгч газраас бараа, үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдаж авахдаа НӨАТ төлсөн өөрсдийн хувийг авч үлдээд, цахим санд (Энэ сайтыг албан ёсоор зарлана) бүртгүүлэх ёстой юм. Худалдан авалт хийсэн бүтээгдэхүүн бүрийн 10 хувь нь НӨАТ бөгөөд үүний 20 хувь буюу үнийн дүнгийн хоёр хувийг бид дараа жилийн эхний өдрөөс эхлэн буцаан авах боломжтой юм. Мөн жилийн хугацаанд худалдан авсан барааны нийт үнэ, түүнээс өгсөн татвар зэргийг давхар хянах боломж бүрдэж байгаа.


Түүнчлэн НӨАТ төлөгч иргэд нэг удаа урамшууллын сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө хожих боломжтой юм. Тиймээс та ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд худалдан авах бүрдээ НӨАТ төлсөн баримтаа хадгалаарай.


Нийтийн сонсголд та зөвхөн сонсогч байх уу
Өнгөрсөн долдугаар сард баталсан Нийтийн сонсголын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм. Социализмын үед бас сонсгол гэж байсан, тэр нь зөвхөн дарга нарын хийсэн бүтээсэн, хийж байгаа зүйлсийн талаар ярьдаг байсан тул ийм сонсгол хэрэггүй гэж иргэд үзэж байсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын хууль нь “…төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад…” чиглэгдсэн гэж байгаа юм.
Ингээд сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн, томил­гооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн сэдвээр явуулж болох юм.

 

Мөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглосон байгаа юм.


Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болох бөгөөд бусад асуудлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь эсвэл Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Орон нутгийн ИТХ-ын зэрэг гишүүд сонсгол явуу­лах хүсэлт гаргаж болох юм.


Зөрчлийн оноог тооцож эхэлнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан байгаа. Тэгвэл зөрчлийн оноог 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож хасалт хийх аж.


Хуульд зааснаар жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар тооцно. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарт шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан жолооч /үнэмлэх нөхөж, сольж авах, ангилал ахиулахаас бусад/, зөрчлийн оноо дууссан болон эрх хасагдсан жолооч зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн 10 оноо олгоно.


Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо гэхчилэн дүрэм зөрчсөн жолоочийн 10 онооноос хасах журмаар явах юм.

 

Соёлын тухай хууль 

Соёлын тухай хууль 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан бөгөөд 2016 оны 01 дүгээр 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Энэ хуулиар Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байхаар зохицуулна. Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд туссан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Солонгот Балдан (27.123.213.98)
    Энэ оны эхнээс хэрэгжих хуулиуд иргэдэд, ард түмэнд хүсэн хүлээсэн хуулиуд болжээ.
    2016 оны 01 сарын 03 | Хариулах
  • сайн байна (150.129.141.4)
    нийтийн тээврийн автобусны жолооч нар үүнийг маш сайн анхаарч замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй зарим нь арай дэндүү давхиж шахдаг
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • ЗӨВ ШҮҮ (150.129.141.4)
    ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН ОНОО ХАСАХ ГЭДЭГ МАШ ЧУХАЛ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА ДҮРМЭЭ БАРЬДАГГҮЙ ТАНХАЙ САГСУУ ЖОЛООЧ НАР ҮҮНИЙГ УНШВАЛ ТААРНА
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    4 цаг 52 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    5 цаг 29 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    5 цаг 42 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 51 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    6 цаг 4 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК