Өвлийн дунд шар хулгана сар
Харагчин хонь өдөр
Аргын тооллын: 2016.1.2, Бямба гараг
Наран ургах шингэх: 08.43-17.07
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно. Тэрсүүд өдөр.