2016.1.3, Ням гараг / Билгийн тооллын: 24
Өвлийн дунд шар хулгана сар
Хөх бич өдөр
Аргын тооллын: 2016.1.3, Ням гараг
Наран ургах шингэх: 08.42-17.08
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэдэерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвчин болвол гурав ба тав хоногт амирлана. Замд гарвал муу, гаслантай учран, найз нөхдөөс хагацахуй гэм буй. Баруун нүд татвал холын мэдээ, сураг сонсоно. Зүүн нүд татвал эдийг олох болой. Баруун чих хангинавал ундаа олдоно. Зүүн хангинавал гэм ирнэ. Нохой уливал үхэгсэдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөртэйгөө учирна. Шилбэ татвал хэрүүл тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.