Идэр хоёр ес эхэлсэн энэ цаг үед нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоны улмаас баруун зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн байдалтай байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байна. Тиймээс өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд, Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын хурал зарлажээ. Хурлаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.