УДБЭТ-ын хамт олон 2016 оны анхны үзвэрээ энэ сарын 9-нд үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Г.Доницеттигийн “Лучиа ди Ламмермур” дуурьт хайрын гурвалжин тойрсон адал явдал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний золиос болсон халуун амь, хайр сэтгэл, хар буруу санааны тухай өгүүлдэг. Энэ бүтээл өнгөрсөн онд анх удаа Монголын тайзнаа амилсан бөгөөд сопрано хоолойтнуудын ур чадварыг сорьдог дэлхийн алдартай бүтээлийн нэг юм.