Манай улсын нийт өрхийн 86 хувь нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн суцалгаанд 2013 онд хамрагдсан. Үлдсэн 14 хувь нь мэдээллээ өгөхөөс татгалзсан аж. Иймд судалгаанд хамрагдсан айл өрхийн хэрэглээ болон эд хогшлийг тоолж, 1 -25 дугаар бүлэгт ангилсан байна. Эдгээрээс нэг болон хоёр дугаар бүлэгт хамрагдсан өрхөд харьяаны Нийтийн халамжийн газраас энэ сараас эхлэн cap бүр хүнсний талон олгох юм.
Т.Сар