Ерөнхий боловсролын сургуулийн нийслэлийн Бага ангийн сурагчид шинэ жилийн өмнөхөн амарсан билээ. Тэгвэл 6-9 дүгээр ангийн сурагчид өнөөдрөөс эхлэн 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл тус тус амрах гэж байна.
Харин орон нутгийн сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын нэгнийг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-оос 25-ыг хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 12-оос 18-ыг хүртэл тус тус амрах юм.
Сайдын тушаалын дагуу өвлийн хоёрдугаар улирлын амралтыг хот, хөдөөд ялгаатай тогтоодог юм.