Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэр бүхий төлөөлөгчид аймгийн Засаг даргыг огцруулах санал гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж олонхийн саналаар Л.Одсэрийг аймгийн Засаг даргаас огцруулсан. Тэд уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ.
Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Л.Одсэрийг хууль бусаар томилогдсон хэмээн үзэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)