Өнгөрсөн оны 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлжээ.
Тодруулбал сар бүр олгодог хүүхдийн мөнгө өнгөрсөн оны сүүлийн сард олгогдоогүй. Учир нь "Хүний хөгжил сан"-д мөнгөн хөрөнгө төвлөрөөгүйгээс олгогдоогүй байсан бол ийнхүү өнөөдрөөс олгож эхэлсэн байна.
Харин энэ сараас эхлэн хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааны түвшинээрээ 1-17 бүлэгт хамаарагдсан өрхүүд авахаар болсон билээ.