Гадны улс оронд ажиллаж амьдарч буй монголчууд гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл ойрын үед нэлээд гарах болсон.
Тэгвэл 23 настай залуу шинэ оны өдөр 20 минутын хугацаанд найман солонгос иргэний гар утсыг хулгайлсан байна. Тодруулбал тэрбээр Тэгү хотод шинэ жилийн баяраа тэмдэглэхээр хуран цуглаад байсан солонгос иргэдийн гар утсыг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Мөн өнөөдөр өглөө Солонгосын Жүнгбүк аймгийн цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан монгол залууг барьсан тухай мэдээллэв.
Жолоо барьж явсан залуугийн согтолтын хэмжээ нь 0.15 хувьтай байсан аж. Тэрбээр машиныхаа гарыг дэрлээд унтаж байхдаа баригдсан байна. Түүний хувьд 2013 оноос хойш хууль бусаар амьдарч байсан 28 настай залуу аж.
Сэтгэгдэл (2)