ХУД-ийн 11-р хороо “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад, “Astra Villa” хотхоны баригдаж байгаа барилгын 3-н давхраас блок зөөвөрлөж байсан “........” ХХК-ний туслах ажилтан, БЗД-ийн 24-р хороонд суух 22 настай эрэгтэй И нь унаж гэмтсэн байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Уг нь өвлийн улиралд барилгын ажил явуулахгүй байхыг үүрэгддэг. Гэвч ил, далд хэлбрээр барилгын ажил хийгдсээр байгаа нь хөдөлмөр аюулгүй байдлыг алдагдуулах, ажилчид нь бэртэх эрсдэлтэй тулгарч байгаа юм.
Д.Дуулим