2015 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн байна. Улмаар тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн нэг ой долоон сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Д.Дуулим