Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор зөрчил гаргасан жолооч нараас оноо хасах журмыг 2015 оны наймдугаар сард баталсан.
Тэгвэл эл журам ирэх хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Ингэхдээ өнгөрсөн оны есдүгээр сарын 01-ээс хойш зөрчил гаргасан жолооч нарын оноог нөхөж хасах юм байна.